2012/06/13

Өгөгдлийн төрлүүд

Өгөгдлийн төрлүүдийн тухай

Ямар ч програмчлалын хэлэнд өгөгдөл үндсэн хэдэн төрөл хэлбэрээр оршдог. Жишээлбэл тоо, тэмдэгт, бутархай тоо буль гэх мэт. Эдгээрийг примитив төрөл гэдэг.

Java хэлэнд бол :
  • byte - нэг байт буюу 8 битэд тоон утга хадгална. Утга нь -128 ба 127 -ийн хооронд байх боломжтой.
  • short - 16 битэд тоон утга хадгална.  -32,768 ба  32,767-ийн хооронд утга авна.
  • int - бүхэл тоон төрөл 32 битэд санах ой эзэлнэ.  -2,147,483,648 ба  2,147,483,647-ийн хооронд утга авна.
  • long - 64 бит санах ой эзэлнэ.  -9,223,372,036,854,775,808 ба  9,223,372,036,854,775,807 -ийн хооронд утга авна.
  • float - бутархай тоо. float number = 1.24f,  float number =   253.5151f гэх мэтээр утга өгнө
  • double - бутархай тоо. double num = 1.24d, 325.515d гэх мэтээр утга өгдөг. float болон double төрөл санах ойд яаж байршдаг тухай бичвэл нилээн их юм болно. Ерөнхийд нь бутархай тоо гэж ойлгож болно.
  • char - 16 битийн нэг unicode тэмдэгт авна. Жишээлбэл : char c = 'g', эсвэл '#', '1' гэх мэт. ' хаалтаар ялгаж бичнэ.
  • String - текст. String str = "text"
  • Boolean - булийн төрөл true ба false /үнэн, худал/ гэсэн хоёр утга авна. Санах ойд 1 бит эзэлнэ.
Java хэлэнд том жижиг үсэг ялгаатай тул том жижиг үсэг андуурч бичихэд л алдаа гардаг. 
Мөн хувьсагчдын нэр,  функцын нэр, параметрийн нэрэнд : camelCasing
Классын нэрэнд : PascalCasing  стандарт ашиглана

camelCasing - энэ нь нэр өгөхдөө сул зай авахгүй жижиг үсгээр эхэлж түүнээс хойш үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ гэсэн үг. Жишээлбэл : camelCasing, smallCar, bigCar ...

PascalCasing  - дээрхтэй адил боловч хамгийн эхний үсгийг томоор. 
Жишээлбэл : PascalCasing, SmallCar, BigCar ...

Дараа нь reference буюу заагч төрөл. Энэ нь класс, массив (array) зэрэг примитив төрлөөс бүтсэн комплекс төрлүүд юм. Жишээлбэл :

 class MyType{  
     int doorNumber;  
     String firstName;  
     String lastName  
 }  

Энэ тохиолдолд класс нь дотроо хаалганы дугаар, овог нэр гэсэн текст утга авч байна. Гэвч эдгээр нь текстийн уртаас хамаарч санах ойд эзлэх зай нь тодорхойгүй байна. Тиймээс санах ойн хаяг буюу reference авдаг.

Дэлгэрэнгүй...

2012/06/01

JAVA суулгах, тохируулах

Суулгах, жишээнд ашиглахад хамгийн амархан бөгөөд цаашид хэрэгтэй гэж үзээд JAVA суулгах тохируулах тухай оруулахаар шийдэв.
JAVA нь платформ хамаарахгүй ажилладаг, өөрөөр хэлбэл Windows, Linux, Android гэх мэт төхөөрөмж, үйлдлийн систем хамаарахгүй ажилладаг гэсэн үг. Үүний тулд тухайн платформ нь жаваг дэмждэг байх шаардлагатай. Гэхдээ өнөө үед жава дэмждэггүй гар утас төхөөрөмж ховор болсон тул энэ тал дээр санаа зовоод байх шаардлагагүй байх.

JAVA нь Java Runtime Environment(JRE) ба Java Development Kit (JDK) гэсэн setup файлаар олддог. JRE нь жаваг ажиллуулах виртуал машин буюу таны жава байт кодыг машины код руу хөрвүүлж ажиллуулдаг виртуал машин, JDK нь таны бичсэн жава кодыг жава байт код руу хөрвүүлэгч юм.

Жава програмуудыг ажиллуулахын тулд JRE шаардлагатай зарим интернетийн сайт, эсвэл програм суулгахад жава суулгадаг нь JRE юм. Харин жава програм бичихэд JDK хувилбар нь хэрэгтэй. Жавагийн сайтнаас татаж авч болно.

За ингээд жава суулгасаны дараа зарим нэг тохиргоо хийж өгөх шаардлагатай байдаг.

Control Panel/ System and Security/ System/Advanced System Settings -ийн Environment Variables руу орно. 
User Variables хэсэгт шинээр PATH гэсэн нэртэй утга нь JDK суулгасан зам дотор байгаа bin folder-ийн замыг зааж өгнө. Мөн System Variables дээр нь JAVA_HOME нэртэй jdk зам бүхий утга үүсгэнэ. Ингээд жаваг ашиглахад бэлэн болно. /Ард талд нь ; бичихээ мартваа/

Шалгахын тулд cmd ажиллуулаад javac гэж бичээд enter daraad uz зөв тохируулсан бол олон командын лист гарч ирнэ буруу бол not recognized command javac гэж гарна.

 Жава код бичиж ажиллуулахын тулд Notepad, Notepad++ гэх мэт текст editor ашиглаж болно.  Эдгээр нь жижиг хэмжээний код бичихэд тохиромжтой. Гэхдээ Eclipse, NetBeans, JDeveloper гэх мэт IDE Tools ашиглавал илүү том програм бичихэд хялбар.

За одоо 2 тооны нийлбэр гаргадаг энгийн жишээ програм хийж үзье.

Классын нэр нь файлын нэртэй адилхан бөгөөд том үсгээр эхлэх ёстойг анхаар. Тоо, жижиг үсэг бусад тэмдэгт байж болохгүй.

Ажиллуулж туршихдаа 

javac - TestProgram.java жава source файлыг жава класс руу хөрвүүлнэ.
java - үүссэн жава класс файлыг виртуал машин дээр ажиллуулна. TestProgram.class файлыг class гэсэн өргөтгөлийг өгөхгүй ажиллуулж байгааг анхаараарай.

Дэлгэрэнгүй...

2012/05/30

IT 101

Мэргэжлийхээ чиглэлээр олж мэдсэн зүйлсээ нэг найзыхаа хатгалгаар бичиж эхлэхээр шийдэв. Мартагдсан мөрөөдлөө сэргээе дээ : )
Компьютерийн шинжлэх ухаан
Компьютерийн шинжлэх ухаан нь hardware буюу техник хангамж, software буюу програм хангамж гэсэн үндсэн 2 төрөлд хуваагддаг. Би голчлон software талаар мэдэх тул энэ талаар л бичиж байх болвуу. Програм хангамж/ПХ гэж цаашид товчилъё/ нь :
  • Алгоритм
  • Өгөгдлийн бүтэц
  • Алгоритм дээрх анализ буюу шинжилгээ гэсэн үндсэн ойлголтуудтай.



За ингээд Алгоритм 101

Ер нь бол алгоритмийг математикийн томъёо гэж ойлгоход нээх буруудахгүй байхаа. Алгоритм нь компьютер буюу машинд хийх үйлдлүүдийг заасан командуудын дараалал юм. Хийсвэрлэж жишээ татвал : хоол хийх гэсэн алгоритм нь 1.сав суулга бэлтгэх, 2.ногоо арилгах, 3.угаах,4. мах татах, хуурах, амтлах гэх мэт дарааллаар явна. /Яс юман дээр би хоол хийдгүй л дээ хэхэх/

За тэгээд алгоритмийг хэд хэдэн аргаар илэрхийлдэг.

  • Блок схем /зүүн талын зураг/
  • Pseudo code /Багш нар псевдо гэж яриад байдаг байсан дуудлага шүүмжиллээ гэнэ дээ нөхдүүд намайг/ if a=b then c = a+b гэх мэт
  • Тэгээд мэдээж програмчлалын хэлүүд дээр код болж бичигдэнэ дээ.
Блок схем нь илэрхийлэхэд нүдэнд дулаахан, ойлгоход энгийн гэхдээ зай эзэлдэг програмчлалын хэл рүү буулгахад бага зэрэг төвөгтэй. Тиймээс ерөнхий бүтэц, хүнд хүнд логикуудыг илэрхийлэх, танилцуулах, шийдэл олоход ихэвчлэн ашиглаад байх шиг байгаан.
Тэмдэглэгээ дүрснүүдийг хүсвэл дараа тавьж өгнөө.


Псевдо код нь бараг л програмчлалын хэл. Гэхдээ арай энгийн, дүрэм, түлхүүр үгүүд нь хэл бүрийн алтан дундаж гэж би төсөөлөөд байгаа. За тэгээд их сургуульд л хичээл дээр ашиглаад байгаа байх.

Би алгоритм оруулахаар бол шууд аль нэг хэл дээр код, бүр хүнд ойлгогдохооргүй логикуудыг блок схем зэргээр тайлбарлах байх.

За тэгээд ганц нэг алгоритмын бодлогуудыг http://projecteuler.net/ сайтаас жишээ авж тавъя.
Ер нь өөрөө бүртгүүлж байгаад бодлогуудыг бодож үзэхэд гэмгүй. Энгийн амарханаас авахуулаад би байтугай нь бодож чадахгүй хүнд бодлогууд байгаа.

За хамгийн энгийн алгоритм :
1 -ээс 20 хүртэлх тооны нийлбэр олох

sum = 0
for ( i =1 ; i < = 20 ; i++ ) /
      sum = sum + i;
print (sum)

Тайлбар :

sum = 0  //энд нийлбэрийн анхны утга тэгээс эхэлж байна


for ( i =1 ; i < = 20 ; i++ )   //энд for буюу давталт i гэсэн хувьсагчийн хувьд утгыг нэгээр нэмж     нэгээс 20 хүртэл завсарт буюу 20 удаа давтана
      sum = sum + i;  //энд нийлбэрийн утгыг i -ээр нэмж байна i-ийн утга нь  давталтын алхам бүрт 1,2,3.. гэх мэтээр өөрчлөгдөнө.
print (sum) //хариуг харуулах

За унтах болчиж маргааш хэдэн хэрэгтэй програмууд тэд нарыг яаж суулгах талаар чадвал дахиад хэдэн алгоритм оруулнаа.

Дэлгэрэнгүй...

2010/06/02

USA-d ochih zam


Day1
Anh udaa ongotsond suuj anh udaa mongoloos garlaa. Anh ongots huuruhun bas sonin bolj blee shu. Beejin dr buulaa. Beejingiin ongotsnii buudal yasan ch goyo yum. Miatiig 20 dahin tomruulsanaas ch tom baihaa.Buh yum ni gyal tsal. Muusain hyataduud shalaar neg yawj bainalee. Neg terminalaas nuguu terminal hurtel ter buu hel neg terminal dotroo metrogoor yawdag yum bilee.
Yostoi nisej uzeegu gesen shig 4 nisleg hiilee. Beejingees Chicago hurtel 13 tsagiin nisleg yadaj bhad ...

hajuud 2 sejigiin hujaa emee suutsan uner tanar gj awah yum algaa. Yostoi baraigaal zuurmegleel suugad bsan. Ongotsond ni yawj bga duug ni tawiad l kinog ni neg uzeed l idej uuh yum irvel ideed uuchad l iheehen chileerhej chicagod buulaa. Buusan hooloi uvdchijee. Baahan gaali dr ni ocherloj baij neg yum orloo. Chicago dr egchteigee uulzlaa nice. 5 jil uulzaagui bh shu. Tsag agaar ni chiigleg haluun. Buudlaas garsan chine hulurchvuu l gj bodson shuu :)

Egch deere neg honood chicago-s denver nislee. Nisleg hotsrood daraagiin Denver-s Bozeman hurtel niseh nislegeesee hotsroh shahlaa. Nisleg 14.39s baidag bi buudal deer 14.25 gj buugad guilee. Yadaj baihad Gate C1 dr buugad C90 gate ruu guilee. Yag haagdaj baihad ni amjij orloo. Bozeman buusan dr seruuhen boroo orj baihiin. Taxi duudad Holiday Inn gdg buudal orloo. Taxi drivert ni tax tatganaj tatganaj $5 tip ugloo. Zochid buudal ni harin nice. Pool bainaa orj joohon sellee. Nice :D
Dotroo zuragt, wireless ni hurdan ch yum. Amarch awad garj McDonald orj yum ideed notebookee zalgah zalguur shiljuulegch haij haij awlaa.

Margaash ugloo ni : Hooloi gj hetsuuhen boltson tser ni garj ugduggui, hanialgasan bur tsaana evgui dugarj bainaa. Uudend garj irsen heden azi tsarai mongoluu gsen hujaa nar. Dugarsangui garad yawlaa. Social security gdgt ni burtguuleh yostoi bolohoor taxi duudla. Hool idcheed taxi huleelee. Ireheer ni suusan hujaa nar bas hamt. Ochij burtguuleed turuuleed garlaa. Tegsen genet cameraa taxind martchij. Buudal ruugaa 30aad minut alhaj ochloo. Uudend front desk(reception) deer ni ochood asuusan mai gd shuud uuduus ugdiim daa. Bayarlaasan gj jigteihen. Tegeed uur huntei yariad bhar ni uruu ruugee guiged ortson hehe. Tegeed oroi ni garj dahij yum ideed tser hovhloh em avj uulaa.

Margash ugloo ni:
Avj yawah avtobus irlee suugad l 2tsag bas demiirj yawj baij neg tosgond irlee. Baahan ocherloj bichig tsaasnii ajil hiilee. Barag 2 tsag garan bolson baih. Tegeed neg duremt huwtsas shig yum ugloo. Parwaisan hachin umd. Tsamts ni nadad taarah razmer alga. Araas yawuulna gj baina. Humuustei yariltsah gj eereed sonin boljiinaa. Minii ner harin od boljiinaa. Humuus ner harad l WOOW! gd orilohiin. Yamar urt ner ve gd yaj duudahuu gd l. Amerik ner bodoj oloh bolov. Tustei gd Billy gechlee. Tegsen buruu sonsood baihiin, Petey, Bijey yu gj asuugad. Bodvol accent bas muu bga bololtoi dogoo. Dahiad l 15 minut avtobusar yawj Mammoth Village dr irlee. Neg seminar letks unshuulaad dahiad garlaa. Dahiad 2 tsagiin ayalal. Zuurmegleed l yawad bailaa. Neg medehed l shulsee goojuultsan untaj baina. Gantsaaraa harin suuj baisan bolohoor humuus neh haraagu baihaa. Sanaa zowson gj, zajilj baisan bohi gashilaad shulstei hamt ursaad tsamtsan dr dustsan baisan. Bain bain zuurmegleed zowj baij neg yum Grant Village deer irlee. Hujaa nar bas l hamt tomilogdtson. Hool idej awaad 7 gjuruunduu orj ireel nam. Hoolon dr neg Ukraine shireend hamt suugad joohon yariltsah gj uzlee. Eerj muuraad l, neg tag bolood l uilee uzlee dee.

Margaash ni:
Ugloo bosood tsaind orloo. Hujaa nar suuj l baina. Tegeed duudsan gazar ochloo Egshig bid 2, busad ni nuguu 4 hujaa bid hed l hamt ajillahaar ene eeljind irsen bololtoi. Za teged yalt ch gui hujaa nartai taniltsaad ungurluu. Bas l lekts, ajliin bairnii ayulgui baidliin tuhai 2 tsag lekts unshuulaad, tsaind orood butsaj ireed dahiad 2 tsag orchim yu hiih tuhai lekts unshuullaa. Tegeed neg yum tarlaa shu. Endehiin baigal nice bainaa. Seruuhen mongoltoi tustei oi dunduur l baahan baishin. Buga ntr ni zugeer l yawj baihiin. Humuusiig oirtohiig horiglotson. Zam deer buga ntr garj irvel yawj unguruhiig ni huleegeel mashinuud zogschino. Ugui bol Rangers gd tsagdaa shig garuud hurj ireed torgono. Neg nuur endees halit haragddag. Irehed boroo dusalj baisan, udur ni nar sharaad haluutsah shahsan odoo tsas orj baina. Tsag agaar bol 2 honogt 4 uliral uzchih yum bainaldaa. Hool ideed hujaa nartai neg billiard togolchood l orj ireed suuj baina. Inged amarya daa.

Дэлгэрэнгүй...

2010/04/30

Voodoo.mn

За цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг болж дээ. Бичлэг хийсэнгүй асар удсанаа сая л мэдлээ. Voodoo.mn гэж буянтай сайтыг мэдэхгүй нэг нь мэдэж аваарай. Видео, кино, дуу, юу л бол юу байна. Өөртөө байгаа зарим нэг зүйлээ upload хийчлээ. Монгол сервер болохоор хурдан ч гэж жигтэйхэн юм. Ороод үзээрэй. Би лав Bilg21 гэсэн профайл нээцэн байгаа.

Дэлгэрэнгүй...

2010/01/23

Монгол дахь гутамшигт vнэн

Бас л асуултаас авав. Credits to Funk Princess



Монголд жил хагасын хугацааг єнгєрєєсєн Британы сэтгvvлч Дамиэн Досан (Damien Dawson) манай улсын бодит vнэн байдлыг Шинэ Зеландын хэвлэлд нийтлvvлжээ. Улаанбаатарыг тойрон хvрээлж буй уул толгод нь манай улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл vvнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчидын булшнууд байдаг бєгєєд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж.



Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгvvрvvд нээгдсэн байх нь энэ сэжиг хvрэм орчинд хvмvvс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нvдэнд итгэмгvй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биейин хэсгvvд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нvхнvvдийг нь vйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдалыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон vед тэр бохир зvйлс нь урсан оршин суугчидын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.

Азийн Хєгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бvх хvvхдvvд нь бэлгийн замын євчтэй бєгєєд, бvр 10 хvртэлх насны хvvхдvvд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бvрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бєгєєд харин ч бvр тусламжийн мєнгийг хvртдэг хvмvvс нь секс клубуудээр хэсэх, биеэ vнэлэгчидийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмэрээ оруулдаг гэсэн гомдол мэдээлvvд ирдэг аж.
Энэ бvх гашуудалт асуудлууд тус улсын засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нvдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгvй байна. Эрvvл мэндийн салбарт очсон тусламжийн мєнгє хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ vед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан єгєхєєр болж баталгаажуулаад байна.

Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хvн амтай улс тєр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зєвхєн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс тєр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хvн ам нь ингэж зовж зvдрэх учир нь юу байна вэ?

Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хєрєнгє оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хvн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.

Монгол улс Нэгдсэн vндэстний Байгуулгын гишvvнээр элссээр 50 жил єнгєрчээ гэтэл хvний эрхийн асуудал энд хурцаар зєрчигдсєєр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнvvдийн гарт орсон байх ба энэ улсын хvмvvсийн аж амьдралын нєхцєл байдал, ядуурлын тvвшингээс энэ бvхнийг харж болно.

Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хvчээр биеэ vнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард тvмэн байсан энэ хvмvvс єнєєдєр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг тvлж амьдрахад хvрээд байна.

Энэ гутамшигт асуудлууд хvн бvхний ємнє илт болсоор байгаа, гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагvй, хэн ч авч хэлэлцэхгvй! Харин Монгол улс бол олз хайгчидын бай. Ашиг хайгчид Монголыг зєвхєн ашиг олох талбар ємч л гэж vзнэ.

Дэлгэрэнгүй...

Амьдралыг хялбарчлах 35 арга

Тэнэж яваад олов. Хэрэгтэй л зөвлөгөөнүүд байна.

1. Зөв юманд ач холбогдол өг!.
2. Муу зvйл тохиолдоно гэдгийг мэдэж хvлээж авахад бэлтгэлтэй бай!
3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагvй заавал амар. Эрч хvч тань сэргэнэ.
4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам тvvнийг хvсч байгаа vгvйгээ мэд!
5. Бидний хамгийн их хэрэглэдэг "Vгvй", "Тийм" гэсэн vгийг хэлэхээсээ өмнө сайн бод!
6. Дургvй, залхуутай санагддаг ажлаа хөгжилтэй болгож идэвхтэй байх арга зам ол!
7. Хамгийн их ачаалалтай vедээ хэдхэн хором ч хамаагvй зогсоож яг тэр vед байхыг хvссэн газраа бод!
8. Хийх хэрэгтэй, эсвэл мөрдөх хэрэгтэй гэж бодсон зvйлээ жижиг цаасан дээр тэмдэглэн харагдах газар тавь. Жишээ нь танд зөвлөхөд одоо "Өнөөдөр инээмсэглэл дvvрэн бай" гэж бичээд урдаа тавьчих.
9. Хэрэв танд ямар нэг таагvй явдал учирвал, яг одоо танаас илvv хvнд байдалд маш олон хvн байгааг бодож тайвшир.
10. Хийж чадахгvй гэж айж байна уу? Тэгвэл та өмнө нь чадаж байсан зvйлvvдээ бод.
11. Сонин сэтгvvл уншиж байхдаа таалагдсан жижиг хэсгvvдийг хайчилж аван цуглуул. Хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм.
12. Амьдрал хэт нэг хэвийн болсон юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хааяа урьд нь хийж оролдож байгаагvй содон, гэхдээ сайн сайхан зvйл хий.
13. Нэг өдрийг огт зурагт vзэлгvйгээр өнгөрөө!
14. Vргэлж vзэг, цаастай явж бай. Бичиж тэмдэглэх юм гарч магадгvй. Мөн өнгө өнгийн балаар бичвэл өөрт илvv хөгжилтэй болдог.
15. Нэг єдрийг зөвхөн өөртөө зарцуулж ямар ч төлөвлөгөөгvйгээр хvссэнээ хий!
16. Цvнх, ширээ, халаасандаа байгаа хэрэггvй зvйлvvдийг гаргаж хая! Илvv дутуу юм нvдэнд торохгvй бол сэтгэл санаа амар байдаг.
17. Амьдралаа хялбарчил. Хэтэрхий их юм цуглуулах нь ядраадаг. Жишээ нь өөртөө зөвхөн хэрэгтэй юмаа байлга. Шvvгээгээ ухаж өмсдөггvй хувцсаа гарга.
18. Тооцоо хийж бай. Бага зэрэг тооцоог өөрөө хурдан бодож тооцоолж байх нь тархийг чинь хурцалж, анализ хийх чадварыг сайжруулдаг.
19. Олон жил уулзаагvй нэг найзтайгаа уулзаж байна гэж төсөөл. Тэр найз чинь таны одоогийн байдлыг хараад юу гэж дvгнэх бол? Тэр vеэс хойш та ямар байдлаар өөрчлөгдсөн бол?
20. Өдрийн аль vед таны эрч хvч нэмэгдэж бас буурч байгааг тогтоож ажлаа тохируул!
21. Замбараагvй байгаа зvйлийг янзлах танд хэцvv санагдаж байгаа бол авсан юмаа vргэлж байх ёстой байранд нь тавьж бай!
22. Нэг чухал ажлыг мартахаас айж байгаа ч vргэлж хойшлуулдаг уу? Тэгвэл хамгийн тvрvvнд тvvнийг хийж дуусга. Санаа чинь амарна.
23. Цагт нь дуусгаагvй ажил бусад ажлыг ч хойшлуулж эрч хvчийг тань барагдуулдаг. Юуг ч хойшлуулаад хэрэггvй.
24. Даалгавар эсвэл тайлангийн ажлаа эрт эхэл. Хугацаа нь болоогvй ч гэсэн эрт эхэлсэн нь найдвартай. Учир нь юу тохиолдохыг хэн ч мэдэхгvй шvv дээ.
25. Өглөөд жимс юмуу, жимсний цэвэр шvvс уу! Сэргэг сайхан байх болно.
26. Байдлыг хурцдуулж бодсоны хэрэггvй. Энэ бол таны өөрөө өөрийгөө айлгаж
байгаагаас өөр юу ч биш!
27. Найзууд, хамаатан садантайгаа харьцаагаа сайхан байлга! Тэдний тусламж хэрэг болох vе заавал гарна.
28. Хэрэглэхэд амар цvнхтэй байх хэрэгтэй. Танд зайлшгvй хэрэгтэй зvйлvvдийг багтаадаг мөн цэгцтэй байлгахын тул олон халаастай байх хэрэгтэй.
29. Дэргэдээ заавал сонин сэтгvvлтэй явж бай! Дараалалд зогсох vед өөр юм бодож тархиа сэргээх хэрэгтэй.
30. Биедээ хамгийн амар хувцсыг сонгож өмс. Холгодоггvй гутал, босч суухад зовоохгvй, анхаарлыг чинь сарниулахааргvй сэтгэлд амар хувцас сонго.
31. Бусдын vзэл бодпыг хvндэтгэж бай! Бусдаар хvндэтгvvлэх анхны алхам эндээс эхэлдэг.
32. Таны мөрөөдөл биелэхээргvй хол харагдаж байгаа бол эхлээд биелэх боломжтой зvйл мөрөөд.
33. Ямар нэг ажлыг эхлэх нь танд хэцvv санагдаж байгаа бол эхлээд дуртай ажлаасаа эхэл.!
34. Хоббитой бол. Жишээ нь юм нэхэх, хvзvvний зvvлт хийх, зураг зурах нь таныг урлагт ойртуулахаас гадна өөртөө хvндэтгэлтэй болгодог.
35. Хvvхэдтэй цагийг хамт өнгөрөө! Тэдэнд vлгэр ярьж, тоглох нь хэсэг хугацаанд ч болов амьдралын хvнд хэцvvг мартуулдаг.

Б. Баярмагнай

Дэлгэрэнгүй...